Хотын дотоод хууль · RP

ХОТЫН ХУУЛЬ

Энэ бол хотын доторх хууль — дүрд чинь үйлчилнэ, тоглогчид чинь биш. Хууль зөрчих нь тоглоомын нэг хэсэг: дээрэмчин байх эрх чөлөөтэй, харин баригдвал дүр чинь хариуцлага хүлээнэ.

# LUNA — ХОТЫН ХУУЛЬ

Энэ бол хотын доторх хууль — дүрд чинь үйлчилнэ, тоглогчид чинь биш. Хууль зөрчих нь тоглоомын нэг хэсэг: дээрэмчин байх эрх чөлөөтэй, харин баригдвал дүр чинь хариуцлага хүлээнэ.
// •

ХУУЛЬ БА ДҮРМИЙН ЯЛГАА

ДҮРЭМХУУЛЬ (энэ баримт)
Хэнд үйлчлэхТоглогчид (OOC)Дүрд (IC)
Хэн тогтоохСерверийн админХотын төр, сонгогдсон гишүүд — RP дотроо
Хэн сахиулахАдмин, ЗохицуулагчЦагдаа, Шүүх — RP дотроо
ШийтгэлComserv, BANТоргууль, Jail, ял (тоглоомын дотор)
ЗөрчвөлTicket → АдминБаривчлагдана → Шүүх. Энэ бол RP!

Хууль зөрчих нь дүрмийн зөрчил БИШ — цагдаагаас зугтаж, шүүхээс зайлсхийж, хууль сөрөн амьдрах нь RP-ийн гол агуулга. Гэхдээ хууль зөрчихдөө дүрмээ (RDM-гүй, FearRP-тэй...) мөрдөнө.

Хуулийг Хотын дарга, сонгогдсон гишүүд RP-ийн хүрээнд өөрчилж батална. Шүүх хуулийг тайлбарлаж, эцсийн шийдвэр гаргана. Өөрчлөлт бүрийг иргэдэд зарлана.

// I

ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

1.1 Иргэний үндсэн эрх.

LUNA-ийн иргэн бүр дараах эрхтэй:

  • Баривчлагдахдаа ямар хэргээр баривчлагдаж буйгаа мэдэх эрхтэй.
  • Шүүхэд хэргээ шийдүүлэх, өмгөөлөгч авах эрхтэй.
  • Цагдаагийн хууль бус үйлдлийг шүүхэд гомдол гаргах эрхтэй.
  • Өмч хөрөнгөө хамгаалуулах эрхтэй.
1.2 Иргэний үүрэг.
  • Бичиг баримт (иргэний үнэмлэх)-тай явах. Цагдаа шаардвал үзүүлэх.
  • Цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
  • Гэрч болсон бол мэдүүлэг өгөх.
// II

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛЬ

2.1 Хурдны хязгаар.
  • Хотын доторх зам: 80 км/ц
  • Хотын гаднах зам, хурдны зам: 120 км/ц
  • Хязгаар хэтрүүлбэл: торгууль; 50+ хэтрүүлбэл жолоодох эрх түр хасах хүртэл.
2.2 Замын үндсэн зөрчлүүд

(цагдаа торгох эрхтэй):

  • Улаан гэрэл зөрчих
  • Эсрэг урсгалаар давхих
  • Согтуу / мансуурсан үедээ жолоодох (хүнд зөрчил — jail болно)
  • Улсын дугааргүй, дугаараа нуусан тээврийн хэрэгсэл
  • Явган хүний зам дээр парклах, зорчих хэсэгт хаях
  • Дуут дохио (сирена)-г зориулалтын бусаар ашиглах
2.3 Осол гаргавал.

Ослын буруутан хохирогчийн эмчилгээ, машины засварын зардлыг барагдуулна. Ослоос зугтах нь хүндрүүлэх нөхцөл.

2.4 Онгоц, нисдэг тэрэг.

Агаарын хөлгийг зөвхөн зөвшөөрөлтэй иргэн, зориулалтын талбайгаас нисгэнэ. Хотын дээгүүр нам өндөрт нисэх, хилийн бүсийн дээгүүр нисэх ХОРИОТОЙ.

// III

ЗЭВСГИЙН ХУУЛЬ

3.1 Зэвсгийн зөвшөөрөл.

Галт зэвсэг эзэмшихэд зэвсгийн зөвшөөрөл (лиценз) шаардлагатай. Зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно.

3.2 Ил авч явах.

Олон нийтийн газар зэвсэг ил авч явах нь зөвшөөрөлтэй ч гэсэн зөрчил — айдас төрүүлсэн гэж үзнэ (цагдаа зогсоож шалгах эрхтэй).

3.3 Хууль бус зэвсэг.

Зөвшөөрөлгүй зэвсэг илэрвэл: хураана + торгууль + хэмжээнээс хамаарч jail. Хар захын (автомат) зэвсэг = хүнд зөрчил, эх үүсвэрийг мөрдөнө.

3.4 Зэвсэг ашигласан гэмт хэрэг.

Зэвсэг ашигласан аливаа гэмт хэрэг ялыг хүндрүүлнэ.

// IV

ХАР ТАМХИ, ХОРИОТОЙ БАРАА

4.1 Шатлал.

*(а)* Хэрэглэх/бага хэмжээгээр биедээ авч явах — торгууль, хураалт; *(б)* Зөөвөрлөх, хадгалах (их хэмжээ) — jail + торгууль; *(в)* Үйлдвэрлэх, худалдах — хүнд ял, эд хөрөнгө хураах.

4.2 Мөрдөлт.

Цагдаа хар тамхины сүлжээг мөрдөж, шүүхийн зөвшөөрөлтэйгээр нэгжлэг, дайралт хийх эрхтэй (дүрмийн §VII-д заасан журмаар).

// V

ГЭМТ ХЭРГИЙН ЯЛ (ШҮҮХИЙН ЖИШИГ)

Цагдаа 60 минутаас дээш jail өгөхгүй (дүрмийн §VII.16) — түүнээс хүнд ялыг зөвхөн Шүүх оноож болно. Доорх жишиг хэмжээг Шүүх нөхцөл байдлаар тэнцвэржүүлнэ:

Гэмт хэрэгЖишиг ял
Жижиг хулгай (машин, эд зүйл)Торгууль + 10-20 мин jail
Дэлгүүр дээрэмдэх20-40 мин jail + торгууль
Банк дээрэмдэх40-60 мин jail + том торгууль
Хүн барьцаалах30-60 мин jail
Зэвсэгт халдлага (хүн гэмтээх)30-60 мин jail
Цагдаад халдахЯл хүндрүүлнэ (+15-30 мин)
Хууль бус зэвсэгХураалт + торгууль + 15-30 мин
Хар тамхи (худалдаа)40-60 мин + эд хөрөнгө хураах
Оргон зайлах, мөрдөгдөхөөс зугтахҮндсэн ял дээр нэмэгдэнэ

Дахин давтан гэмт хэрэг ялыг шатлан нэмэгдүүлнэ. Онц ноцтой, олон удаагийн гэмт хэрэгтэнд Шүүх цаазын ял (CK) хүртэл оноож болно.

// VI

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

6.1 Цагдаа

  • Хууль сахиулах гол байгууллага: зөрчил илрүүлэх, баривчлах, мөрдөх, торгох.
  • Эрх хэмжээ, хязгаарыг дүрмийн §VII (цагдаагийн дүрэм) тогтооно: түрүүлж гал нээхгүй, 60 мин jail-cap, нэгжлэгийн журам, өөрийгөө танилцуулах г.м.
  • Цагдаа хээл хахууль авах, эрх мэдлээ урвуулах нь IC гэмт хэрэг — Шүүх шийднэ, мөн дүрмийн Powergaming-д тооцогдож болно.
  • Гэхдээ албан тушаалаа ашиглаж OOC-грийф (хувийн өшөө, дайсан зориуд дарамтлах, худал ял тохох) хийвэл «энэ IC гэмт хэрэг, намайг зөвхөн Шүүхэд өг» гэдэг нь Админы арга хэмжээнээс хамгаалахгүй (RULES §VII.7, §VII.22).

6.2 Шүүх

  • Хуулийг тайлбарлах, ял оноох, маргаан шийдэх дээд байгууллага.
  • 60 минутаас дээш ял, бүлэглэл рүү дайралтын зөвшөөрөл, газар чөлөөлөх дайны зөвшөөрөл — зөвхөн Шүүхээс.
  • Шүүгч зөвхөн нотлох баримт (IC бичлэг, мэдүүлэг, цагдаагийн тайлан)-д тулгуурлана. OOC мэдээлэл (Discord, stream) нотолгоо БИШ.
  • Шүүхийн шийдвэрийг эс биелүүлэх нь өөрөө гэмт хэрэг.
  • Ял нь гэмт хэргийн хүндэд ТЭНЦҮҮ (пропорциональ) байх ёстой; хэт өндөр/дур зоргын ял оногдуулах нь эрх мэдэл урвуулах — дээд шат/Админд давж заалдаж болно.
  • Шүүгч дур зоргоор ял тохох, хуйвалдах, эрхээ урвуулах, эсвэл хэргийг зориуд шийдэхгүй байх (under-enforcement) нь цагдаа/даргатай адил хариуцлагатай — эгүүлэн татах (recall)/Админ хяналтад орно.

6.3 Эмнэлэг (EMS)

  • Саармаг байгууллага — аль ч талын мөргөлдөөнд оролцохгүй, талцахгүй.
  • Эмч, EMS ажилтанд халдах, барьцаалах, дээрэмдэхийг хууль, дүрэм хоёулаа хориглоно (дүрмийн §V.3).
  • Эмчилгээний төлбөр тогтоосон зурваст байна — дур мэдэн өсгөхийг хориглоно (дүрмийн §VIII).

6.4 Хотын дарга ба сонгогдсон гишүүд

  • Хотын дарга RP-ийн хүрээнд хотын бодлого, хууль, төсвийг удирдана.
  • Сонгууль болмогц сонгогдсон гишүүд хууль өөрчлөх, батлах эрхтэй (дүрмийг биш! — дүрэм админых).
  • Хууль тогтоох эрх дараах хязгаартай: иргэний үндсэн эрхийг (§1.1) хасах, тодорхой нэг хүн/бүлгийг онилсон хууль гаргах, дүрмийн зөрчлийг (RDM, ил зэвсэг г.м.) «хуулиар зөвшөөрөх» ХОРИОТОЙ — ийм хууль хүчингүй.
  • Хууль тогтоох эрхээ дайсан, өрсөлдөгчөө дарамтлах зэвсэг болгон ашиглах, эсвэл OOC-грийфийг «IC засаглал» гэж халхлах нь Админы арга хэмжээнд мөн хамаарна.
  • Сонгогдсон дарга/гишүүнийг эрх мэдлээ урвуулбал эгүүлэн татах (recall) журмаар (иргэд/зөвлөлийн санал, эсвэл Шүүх/Админ) огцруулж болно — «бүрэн эрхийн хугацаа дуустал хөндөгдөхгүй» гэдэг хамгаалалт биш.
  • Сонгууль шударга явагдана: санал луйвардах, олон дүр/alt-аар санал өгөх, сүрдүүлж санал авах нь IC гэмт хэрэг + дүрмийн зөрчил.
  • Хотын төсөв, санг хувьдаа завших нь IC гэмт хэрэг — зарцуулалт ил тод, хяналттай байна.
  • Хотын дарга эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашиглах нь IC гэмт хэрэг + дүрмийн зөрчилд давхар тооцогдож болно.

6.5 Хилийн алба

6-тай давхар).

// VII

ТОРГУУЛИЙН ЖИШИГ ХҮСНЭГТ

Цагдаагийн бичих торгуулийн жишиг (Шүүх/төр өөрчилж болно):

ЗөрчилТоргууль (тоглоомын $)
Хурд хэтрүүлэх500 - 2,000
Улаан гэрэл, эсрэг урсгал1,000 - 3,000
Согтуу жолоодлого5,000 + эрх түр хасах
Дугааргүй тээвэр2,000 - 5,000
Зэвсэг ил авч явах3,000 - 7,000
Зөвшөөрөлгүй зэвсэг10,000+ + хураалт
Хар тамхи (бага хэмжээ)5,000 - 15,000 + хураалт
Олон нийтийн газар агсам1,000 - 3,000
Цагдаагийн шаардлага үл биелүүлэх2,000 - 5,000
Хэт өндөр торгууль бичих нь цагдаагийн дүрмийн зөрчил (дүрмийн §VII.7 Powergaming). Иргэн торгуулиа шударга бус гэж үзвэл Шүүхэд гомдол гаргана.

Энэ хууль нь RP-ийн баримт: Хотын дарга, сонгогдсон гишүүд RP-ээр өөрчилж болно. Тоглогчийн (OOC) дүрмийг «Дүрэм» хуудаснаас уншина уу.

Асуулт байна уу?

Хуультай холбоотой тодруулгыг манай Discord дээр асууна уу.

DISCORD-Д НЭГДЭХ